Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн “Их дуулга” билээ. Тэгвэл тус тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.
Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болжээ. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.