Цөмийн зэвсэгээр хамгийн хүчтэй хоёр улс мөргөлдвөл ямар ч улс амь гарахгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн кино найруулагч Оливер Стөүнтэй хийсэн ярилцлагандаа дурджээ.
“Халуун дайнд Америк давамгайлах уу?” гэж Стөүн Оросын ерөнхийлөгчөөс асуужээ.
“Хэн ч ийм зөрчлөөс амьд гарахгүй гэж би боддог,” гэж Путин хариулсан байлаа. Ирэх 7 хоногт Оливер Стөүний ‘Путины Ярилцлагууд’ баримтат кино Showtime телевизээр гарна.
Стөүн Хүйтэн Дайнаас хойш хамгийн доод цэгтээ байгаа гэгдэж буй хоёр улсын харилцаа “өөрчлөгдөх найдвар” байгаа тухай асуусан байв. Владимир Путин хариуд нь “Америк биднийг оршуулгын газар авчраад булах хүртэл үргэлж найдвар байгаа.” гэжээ.