Иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа


8 жил

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байглууллаа. Аяны хүрээнд иргэд олноор зорчдог, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын чиглэлд аялаж буй 150 гаруй иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, 180 зурагт хуудас, сэрэмжлүүлэг материал тараасан байна. Мөн аялагчдад галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг суртачилах, ой, хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв.

17879968_1529855083723795_94059524683621103_o

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр буюу Богд хаан уулын Төр хурхын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулж, галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвөлгөөг өгчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү