Хадака Мацүри

Хадака Мацүри


8 жил

Япончууд жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд нэгэн ер бусын баяр тэмдэглэдэг байна. Энэхүү баяр үнэхээр өвөрмөц. Ер нь япончууд өөрсдийгөө хөгжөөх, цэнгэхдээ гаргуун улс. Үүний тод жишээ нь, "Хадака Мацүри". Тус уламжлалт баяр жилийн хамгийн хүйтэн үед болж өнгөрдөг. Эрчүүд энэ наадамд оролцохын өмнө их хэмжээний архи ууж, мөн биеэ ариутгадаг аж. Тэд нэгэн төрлийн маваши маягийн "хувцас", зарим үед маш богино хүрэм өмсдөг байна.

Тус наадамд оролцох залуус нүцгэн байх нь ховор тохиолдол. Гэсэн хэдий ч тэдний бөгсөн биеэ далдалсан хувцас нь бүдүүлэг, эртний үеийг санагдуулна. "Хадака Мацүри" баяр Японы арваад газарт болдог. Зарим үед уг баярыг зун тэмдэглэх нь ч бий. Фудоши өмссөн хүмүүсийн дунд ганцхан нүцгэн хүн нуугдаж явах бөгөөд хэрвээ түүний биед хүрч чадвал амжилт, аз жаргал ирнэ гэж итгэдэг аж. Хамгийн гол нь ямар шалгуурыг давсан хүн нүцгэн явдаг нь тодорхой бус байгаа юм. Хүнийг мунхруулах ч амархан юм даа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү