Франц үнсэлт гэж...


7 жил

Франц үнсэлтийн үед нүүрний 34 булчин ажилладаг байна. Харин жирийн үнсэлтийн үед зөвхөн 2 булчин...

Хамгийн удаан үнсэлт

* Рич Лангли, Луйза Алмедовар нар 30.59 цаг үнсэлцжээ. (2001. АНУ)
* Андреа Сарти, Анна Чен нар 31.18 цаг. (2004. Итали)
* Жэймс Белшо, Софиа Северин нар 31.30 цаг. (2005. Англи)
* Никола Матович, Кристина Рейнхарт нар 32.07 цаг. (2009. Герман)
* Харин Нью Жерсигийн ижил хүйстэн хос болох Мэтти, Бобби нар 2010 оны есдүгээр сард 33 цаг үнсэлцжээ.
Үнсэлцэх нь эрүүл мэндэд сайн...
Та хайртай хостойгоо гал халуунаар үнсэлцэхэд нэг минутанд 6.4 калори зарцуулна. Эрдэмтдийн үзэж байгаагаар үнсэлцэх нь хүний бие дэх давсны солилцоо явагдах арга замуудын нэг юм байна.
Үнсэлцэх нь шүдэнд сайн. Хүн үнсэлцэнэ гэдгээ мэдэх үед аман дахь шүлсний ялгаралт нэмэгдэж, шүдний хувьд сайн орчин бий болдог аж.

Үнсэлт юунаас үүдэлтэй вэ?

Үнсэлт нь эрэгчин эмэгчин амьтад биологийн зохицлоор нэг нэгнийхээ дааврыг үнэрлэдгээс үүдэлтэй аж. Эхлээд үнэрлээд дараа нь "гар бариад бугуй барина" гэдэг шиг юм болохгүй юу...

Сармагчин бас үнсэлцдэг

Жирийн Шимпанзе сармагчингууд амаараа үнсэлцдэг ч хэлээ оролцуулдаггүй. Харин тархи нь хамгийн сайн хөгжсөн Бонобо (Pan paniscus) сармагчингууд хэлээ оролцуулан үнсэлцдэг байна.

Киноны үнсэлтүүд

1896 онд Эдисон компаний бүтээсэн бичлэг анх удаа дэлгэцээр гаргасан, үнсэлцэж байгааг харуулсан бүтээл юм байна. The May Irwin-John C.Rice Кiss нэртэй 30 секундын кинонд эрэгтэй, эмэгтэй хүн зөвхөн үнсэлцэж байгаа нь л гардаг байна.

Хамгийн олон удаа үнсэлцэж байгаа хэсэг гардаг кино бол Дон Жуан (1927 он). Энэ кинонд үнсэлцэж байгаа хэсэг 127 удаа гардаг байна.

Хуримын үнсэлт

Хуримын ёслолын төгсгөлд үнсэлцдэг нь эртний Ромын заншлаас үүдэлтэй байж магадгүй юм байна. Ромд гэрээг үнсэлтээр баталдаг байсан аж.

Сүүлийн баримтууд

* Олон улсын Үнсэлтийн Өдөр- Хоёрдугаар сарын таван
* Хүн амьдралынхаа хугацаанд дунджаар 20160 минут буюу бүхэл бүтэн 336 цагийг  үнсэлцэхэд зарцуулдаг.
* Үнсэлтийг шинжлэх ухааны нэр томъёогоор нэрлэбэл Рhilematology. 
* Үнсэлтээс айж бэргэхийг Рhilematophobia гэж нэрлэдэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү