Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.
2017 оны 03-р сарын 28-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 28-ны 20 цагаас 03 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Завхан голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд зүүн зүгийн нутгийн хойд, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31,2-нд Алтайн салбар уулсаар, 1-нд төв, зүүн, говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.