Arena Homme+, T, Dazed, Pop, Marfa, 032c зэрэг сэтгүүлүүдийн хуудсыг гэрэл зургаараа чимэж байсан Sean and Seng хэмээх гэрэл зургийн хамтрагчид Монголын малчин хөвгүүдийг камерын дурандаа буулгажээ. Arena Homme+ сэтгүүлийн Намар/Өвлийн дугаарт зориулан тэд Монгол орон руу аялаж, Прада өмссөн Монгол хөвгүүдийн зургийг ийнхүү авсан аж.