Монгол улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт хадгалалтын хэлтсийн ажилтан, албан хаагчид, худалдааны төлөөлөгч нар “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриан дор нэгдлээ.
2024 оны 05 дугаар сарын 23 буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Хоондойн аманд хортон шавжид идэгдсэн ойг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко орчинг бий болгоход хувь нэмрээ оруулан 2 настай 500 ширхэг шинэсний суулгацыг тарилаа. Энэхүү аянд Монголын Ой Судлалын Нийгэмлэг ТББ-ын Гүйцэтгэх захирал З. Цогт нэгдэж модыг хэрхэн зөв тарьж суулгах болон арчлах талаар сургалт зөвлөгөөг өгсөн юм.