Ховдын Засаг даргыг Даваа гаригт сонгоно

Ховдын Засаг даргыг Даваа гаригт сонгоно


2 жил

Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан өчигдөр /2022.08.26/ эхэлсэн. Хурал даргалагч санал хураах мөчид дахин завсарлага аваад дахиж танхимд орж ирээгүй байна. Тиймээс төлөөлөгчид хурлыг Даваа гаригийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр болжээ.

Ерөнхий сайдын зүгээс Э.Болормааг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.

Харин заалнаас Т.Дэлгэрсайханыг дэвшүүлэв. Дээрх асуудлаар Ховд аймгийн ИТХ хуралдаж, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг нэг  цагийн завсарлага авах санал гаргаснаар, завсарлага авсан юм.  Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү