Prynt-ийн шинэ принтер утастай холбогдон зураг принтерлэнэ. Гэхдээ түүний өөр нэгэн онцлог бол видеог зураг болгон гаргана.
Prynt-ийн шинэ принтер Pocket жижигхэн хэмжээтэй. Үүнээс гадна зургийг өмнөхөөс илүү хурдтай гаргадаг гэж TechCrunch-д бичжээ. 149.99$-ын үнэтэй шинэ бүтээгдэхүүн ямар ч хэмжээтэй ухаалаг утаснуудаас зургийг гаргах юм.
Prynt старт-ап компани 2014 онд байгуулагджээ. Тэд 2015 онд гар утасны принтертэй кейс гаргаж байсан бөгөөд шинэ Pocket анхны хувилбараас хоёр дахин бага хэмжээтэй.