Төрийн ордны "Гангар хун"

Төрийн ордны "Гангар хун"


6 жил

Сүхбаатарчууд 2018 оны “Гангар хун” цомоо УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хүртээжээ. Шударга ёсны төлөө тэмцэлд оройлон оролцож байгаа гэж үзэн энэхүү шагналыг олгосон аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ тухайгаа “Өнгөрөгч зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо олоход Сэцэн ханыхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ардын хувьсгалыг хийсэн 7 хүний 3 нь Сүхбаатарынх байсан. Энэ зууны эхээр хийж буй шударга ёсны төлөө тэмцэлд мөн л сүхбаатарчууд оройлон оролцож байна. Бид энэ тэмцлийн үр дүнд алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн олж өгөх болно. Тэмцлийг маань дэмжиж, энэ хүндтэй шагналыг олгосонд баярлалаа, Сүхбаатарчууддаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэжээ.

Засгийн газрыг огцруулах саналыг дэмжилгүй, том толгойлсон гэх үндэслэлээр Ардчилсан намаас хөөгдөөд байгаа Ж.Батзандан гишүүнд нутгийнхан нь “Гангар хун” цом гардуулснаар улстөрчдийн хочийг ч баяжуулж байна. Учир нь саарал ордон шүдгүй гурван арслантайн дээр хаданд хавчуулагдсан нэг Халиунаатай байсан бол одоо “Гангар хун” нэмэгдлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү