2018 оны Шилдэг уран бүтээлчээр Эд Шийран тодорлоо


6 жил

Ням гарагийн үдэш Америкийн Лас Вегас хотын MGM Гранд Гарден цэнгэлдэхэд хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналуудын нэг The Billboards Music Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. 

Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг дуучин Келли Кларксон хөтөлсөн ба дуучин Эд Шийран, Бруно Марс, Пулитцерийн шагналт реппэр Кэндрик Ламар нар тус тус 15 төрөлд нэр дэвшиж, 2018 оны Шилдэг уран бүтээлчээр Эд Шийран тодорсон байна. 

  • Шилдэг эмэгтэй уран бүтээлчээр Тэйлор Свифт, 
    • Шилдэг хамтлагаар Imagine Dragons, 

 

  • Шилдэг сошл уран бүтээлчээр BTS хамтлаг, 

  • Шилдэг R&B дуучнаар Бруно Марс,

  • Шилдэг реппэрээр Кэндрик Ламар нар тус тус тодорчээ. 

Хөгжмийн ертөнцөд хувь нэмрээ оруулан, энэ жилийн ICON award хүртсэн  Жанет Жэксон 9 жилийн дараа анх удаа тайзан дээр гарсан бол Солонгосын хөвгүүдийн алдартай BTS хамтлаг, Кэлли Кларксон, Ариана Грандэ, Жон Лэжэнд, Дуа Липа, Эд Шийран, Кристина Агулэра болон Дэми Ловато, Камила Кабэлло болон Фарелл Виллиамс зэрэг 16 уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.

Эх сурвалж: CNN 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү