Cute Circuit технологийн компани хэрэглэгчийн амьсгалыг даган өнгө нь солигддог, тунгалаг графен дээр байрлуулсан ЛЕД гэрэлтэй даашинз хийжээ.
Cute Circuit Манчестерын Их Сургуулийн Үндэсний Графен Инститүттэй хамтран ажилласан байна. Тэдний төсөл графен ухаалаг хувцастай нэгдэж бүтээгдэхүүн болсон анхны тохиолдол.
Бэлхүүсийг тойруулсан ороолт нь зүүж байгаа хүний зүрхний цохилтын давтамжийг хэмжихэд өнгө нь солигдож LED гэрлүүдээр харагдана. Гэрлүүд амьсгал өнгөц үед улбар шараар гэрэлтэж, амьсгал гүн байвал чирнелийн ягаан өнгө болох аж.
Графеныг нээсэн судлаачид 2010 онд Нобелын Физикийн Шагналыг авч байв. Энэ нь ганц атом зузаантай бөгөөд хүчтэй, хөнгөн, дулаан сайн дамжуулах чадвартай материал.
Манчестер хотод энэ оны эхэнд танилцуулагдсан энэ хувцас ирэх 10-р сард Манчестерын Их Сургуулийн фестивалд тольлуугдана.