Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа МАН-ын жагсаалтын 28 дугаарт бичигдэж байна

Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа МАН-ын жагсаалтын 28 дугаарт бичигдэж байна


6 сар

УИХ-д суудалтай гурван нам 2024.05.20-ны өдөр хуулийн хугацаандаа амжиж энэ удаагийн сонгуульд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан билээ.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болоод Бага хуралаар намын жагсаалтын 28 дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа жагсаалтын 28 дугаарт бичигдсэн байна. Түүний хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 2021.02.25-ны өдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Ч.Болортуяа нь хэвлэл мэдээллийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, Бизнесийн удирдлагын магистр. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлж байжээ.

  • 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • –2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор
  • –2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор
  • 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байсан.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү