Хөлбөмбөгийн одод Криштиану Роналду Неймар нар энэ өдөр мэндэлжээ

Хөлбөмбөгийн одод Криштиану Роналду Неймар нар энэ өдөр мэндэлжээ


5 жил

Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Криштиану Роналду энэ өдөр /1985.02.05/ мэндэлжээ. Түүний бүтэн нэр Криштиану Роналду Сантос Авейро бөгөөд түүнийг эцгийнхээ дуртай жүжигчин Рональд Рейганыг хүндэтгэн Роналду хэмээн нэрлэжээ. 

Тэрбээр  2009 онд Манчестер Юнайтедаас 131.6 сая долларын шилжүүлгээр Реал Мадридын довтлогч болж, түүнээс хойш алдаршсан юм. Тэрбээр 2008 онд Португалийн шигшээ багийн ахлагч болсон. Харин 2018 онд тэрээр Ювентус багтай гэрээ байгуулан одоог хүртэл тоглож байгаа юм. 

Тэрээр Ла Лигийн хэд хэдэн дээд амжилтыг эвдэж Реал Мадридын франчайзын рекордыг эвдэж 2013 оны 1-р сард карьерынхаа 300 дахь гоолыг оруулсан.

Түүнийг Хюго гэдэг ах, хоёр эгч болох Кэтиа ,  Элма нар өсгөсөн . Тэрээр 2010 оны 7-р сард анхны хүүтэй болсон ба 2017 оны 6-р сард Эва , Матео хэмээх ихэр хүүхдүүдээ тээгч эхээр төрүүлүж гурван хүүхдийн эцэ болсон юм. Түүнчлэн 2017 оны 11-р сарын 12-ны өдөр найз бүсгүй Георгина Родригес нь түүнд Алана Мартина хэмээх охиныг төрүүлж өгсөн юм.

Түүнчлэн Роналдутай нэг өдөр мэндэлсэн дэлхийн хөлбөмбөгийн од бол Бразилийн хөлбөмбөгчин Неймар юм. Неймар энэ өдөр 28 нас хүрч байна.

Б.ТОГТУУН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү