Шөнийн захын ХААН банкинд зэвсэглэсэн этгээдүүд халджээ


6 жил

 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орших “Шөнийн зах” буюу “Night plaza” худалдааны төвд байрлах ХААН банкинд өчигдөр орой 19.20 цагийн орчимд галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ.

Хэргийн талаар мэдээлэл авсан цагдаагийнхан уг төв орчмыг яаралтай хамгаалалтад авч, хэргийн газарт шалгалт хийсэн байна. Хэргийн газарт цагдаагийнхнаас гадна тусгайгийнхан ажиллажээ. 

Банкинд зэвсэглэсэн этгээдүүд халдсан ч хүний амь нас эрсдээгүй, мөн, мөнгө дээрэмдээгүй гэдгийг цагдаагийнхан хэлж буй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү