Б. Очхүү: Хэзээч бүү шантар,тууштай бай өөрийгөө ол


4 сар 9846

Сүүлийн үед гэрэл зураг сонирхогч залуус олон болсон.Гэрэл зураг сонирхогчдын Фэйсбүүк групп гэхэд 161 мянган гишүүнтэй.Тэгвэл та бүхэнтэй шинээр гарч ирж буй гэрэл зурагчин Инстаграмм хуудсыг нэг жил ашиглан одоогоор 47 мянган дагагчтай PIAA PHOTOGRAPHY буюу Б.Очхүүтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе

-Баярлалаа чамд ч бас энэ өдрийн мэнд

Та хэзээнээс гэрэл зураг авч,сонирхож эхэлсэн бэ?

-Гурван жилийн өмнөөс сонирхож ,туушдаа зураг аваад нэг жил зургаан сар орчим болж байна.

Ихэвчлэн ямар төрлөөр  авдаг вэ?

-Анх найз нөхөд,ангийн хүүхдүүд гэх мэт  ойр орчмын хүмүүсийнхээ зургийг авдаг байсан тэр ч утгаараа одоогоор“ High fashionчиглэлээр хөрөг их авч байна.

Гэрэл зурагчин хүний дотоод сэтгэл нь авсан гэрэл зургаараа дамжин илэрхийлж байдаг гэсэн. Энэ талаар?

-Мэдээж тэгж авахыг их хичээдэг,зураг  авахынхаа өмнө хүмүүстэйгээ сайн ярилцдаг. Дотоод сэтгэл гэдэг нь зураг авахдаа нөгөө хүнтэйгээ ижил уусан хамтар ч нэг зүйлрүү тэмүүлхийг хэлнэ гэж ойлгож байна.

Та зураг авахдаа ер нь хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ?

-Янз бүр. Ямар зураг гэдгээсээ шалтгаалдаг. Тухайн газраа зургаа авч дуусаад ажлынхаа өрөөнд ирж зургаа янзалдаг. Хамгийн ихдээ 24цаг тухайн зураг дээр ажиллаж байсан.

Зураг засахдаа ямар  программ ашигладаг вэ?

-“Adobe Lightroom”,“Adobe Photoshop”-ийг ашигладаг.

Гэрэл зурагаас өөр сонирхдог зүйл байгаа юу?

-Гэрэл зураг дарж эхлэхээс өмнө сонирхлоо олоогүй байсан. Өмнө нь Computer Graphic Design-аар сурч байсан. Энэ нь гэрэл зураг сонирхоход түлхэц болж өгсөн.

Анхлан гэрэл зураг сонирхогчдод өгөх зөвлөгөө гэвэл?

-Нэгдүгээрт туушдаа бай

-Хоёрдугаарт  шантрахгүй

-Гуравдугаарт өөрийгөө ол . Яг юу авах гээд байгаагаа эхэлж мэд гэж л хэлмээр байна.

 

Анх ямар камераар зураг авч эхэлсэн бэ?

-Анх Canon 60D гэдэг камераар авч эхэлсэн одоо бол Sony A7 R2 камераар авч байгаа.

Ойрын хугацаанд ямар ажил хийх төлөвлгөөтэй байна?

-Гэрэл зураг сонирхож эхэлж байгаа хүмүүст сургалт явуулна гэж төлөвлөж байна. Хүсэлт маш их ирж байгаа .

Мэргэжлийн камер гэхээсээ илүүтэй гар утсаар сайн зураг авч болох уу?

-Сүүлийн үеийн ухаалаг утасны үзүүлэлтүүд маш өндөр болсон. Утсан дээр байдаг тохиргоонуудаа сайн тааруулж авч чадвал бараг л ялгаа байхгүй . Харин мэргэжлийн камер гэдэг нь Raw дүрсээр авч том файлаар  авж байгаа  гэсэн үг. Тэгээд авсан зургаа дараа нь засварлахад илүү хялбар

Фото моделоо яаж олж,сонгодог вэ?

-Анх мэргэжлийн фото модел гэвэл загвар өмсөгч С.Төгс, Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн оролцогч  Ч.Цэнгүүн нарын зургийг  хүсэлт тавьж авч байсан. Эхэндээ бол би өөрөө хүсэлт тавьдаг байсан  бол  сүүлийн үед ихэвчлэн ажлын журмаар орж ирж байгаа модел нь цаанаасаа сонгогдсон  байдаг.

Зургаа даруулъя гэж хэр их хүнээс хүсэлт ирж байна?

-Санал ирдэг. Гэхдээ  хүн болгоны хүсэлтийг зөвшөөрч чаддаггүй.  Үнэхээр царай төрх, бие бялдрын хувьд онцгой байгаад надад таалагдвал хүсэлтийг хүлээж авдаг.

Одоогоор ямар нэгэн студид харьяалагдаж байгаа юу?

-“E” гээд студид байгаа 13-р хороололд ногоон төгөлд байдаг.

Гэрэл зурагчин хүний хувьд энэ хүний зургийг авчих юмсандаа гэсэн бодол байдаг уу?

-Мэдээж байгаа. Гадна дотны хүмүүс тэр дундаа топ модел Э.Одгэрэл эгчийн зургийг авах сонирхол их байдаг. Одоохондоо холбоо барьж үзээгүй,ажлын шугамаар таараасай гэж хүсдэг.

Эргээд авсан зурагнууд дундаас харахад хамгийн их сэтгэлд дотно байдаг зураг?

-Шанхай хотод явж байхад гудманд хоол хийж байгаа өвөө байсан тэр үед гэрэл сүүдэр,байгаа орчин гээд бүх зүйл таарсан байсан . Одоо хархад ч их зүйл эргэн санагддаг.

Чиний хувьд өөртөө тавьсан хамгийн том зорилт юу вэ?

-Мэдээж гэрэл зурагтай л холбоотой . Өөрийн гэсэн үзэсгэлэн гаргаж гадаад руу  зурганд явж намайг багшаа гэх олон шавьтай болмоор байна.

 

 

Сэтгүүлч Л.Баттөмөр

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.212.xxx] 4 сар
vneher od bn
Bilguunee [202.21.107.xxx] 4 сар
Ulam ih amjilt husie mundag bn
Bayarmagnai [66.181.160.xxx] 4 сар
Mundg zuragchin bnle