Зууны мэдээ сонин УИХ-ын гишүүн Б. Баттөмөрөөс уучлалт гуйлаа


9 сар

Зууны мэдээ сонины 2018 оны 1-р сарын 31-ний өдрийн дугаарын “Б.Баттөмөрийн “Төсөл” балаг тарихаар айсуй” нийтлэлтэй холбогдуулж дараахь залруулгыг хүргэж байна.

Дээрх нийтлэл нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан, бодит байдалд нийцээгүй, хууль зөрчсөн, нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй болжээ. Гүтгэлгийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийг зөрчсөн байж болзошгүй байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.3 дахь заалтын дагуу УИХ –ын Гишүүн нь хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачлах бүрэн эрхтэй. Бүрэн эрхийнхээ дагуу УИХ–ын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл /Цаашид “Хуулийн төсөл” гэх/-ийг УИХ–ын бусад нэр бүхий 8 гишүүдийн хамт санаачилсан байна.

Хуулийн төслийн талаар Засгийн газар саналаа Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрт 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн хуралдааны 42 дугаар тэмдэглэлээр хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас Хуулийн төслийг буцаагаагүй, харин хуулийн төсөлд санал хүргүүлсэн байна. УИХ–ын гишүүний санаачилсан хуулийн төслийг буцаах эрх Засгийн газарт байхгүй. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл http://forum.parliament.mn/projects/268 гэсэн холбоос дээр өргөн мэдүүлсэнээр байршуулсан байна.

Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрх, эрх чөлөө буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдолоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулахтай холбоотой болно. Тамхины хяналт, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх, Хуулийн төслийн үзэл баримтлалд заасан бусад зорилгоор хуулийн төслийг санаачилсныг 20 сая төгрөг авахын тулд хийж буй ажил мэтээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацсан байна. Бодит байдал дээр УИХ–ын Гишүүн нь хууль санаачлах болгондоо 20 сая төгрөг авдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

Монгол Улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Тамхины хяналтын суурь конвенци /цаашид “ТХСК” гэх/-ийг соёрхон баталсан анхны орнуудын нэг бөгөөд нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээтэй холбоотой хорт хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчлөл, нас баралт тогтвортой буурахгүй байгаа бөгөөд 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгээр, 4 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болсон гэсэн судалгаа байдаг. Иймээс тамхины хяналтыг цогцоор нь сайжруулж, хүн амын дундах тамхины хэрэглээг бууруулбал нийт өвчлөлийн 70 гаруй хувийг зээлж байгаа халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах боломж байна.

Дээрх үндэслэл, зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. Тус хуулийн төсөлд олон улсын, мэргэжлийн, олон нийтийн байгууллагууд өргөнөөр санал өгч төсөл санаачлагч болон холбогдох байнгын хороонд ч хүргүүлсэн баримтууд байна.

Үндэслэлгүйгээр, нотолгоогүйгээр, УИХ–ын гишүүн Б.Баттөмөрийг гүтгэсэн мэдээллийг нийтэлсэн явдалдаа “Зууны мэдээ” сонины зүгээс хүлцэл өчиж байна. Хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, олон нийт, хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн төлөө идэвх зүтгэл гаргаж буй Б.Баттөмөр гишүүн Таны цаашдын эрхэм үйлсэд амжилт хүсье!

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.9.40.xxx] 9 сар
60 hurched davhraa hiilgej hamra ynnzlulad yah vede unen te... haragdah ymaa ha ha
Ора [27.123.212.xxx] 9 сар
Хүүхэн байсан бол гайгүй хүүхэн байх нь. Арай нөгөө транс мранс ч билүү хувирдаг? За үгүй байлгүй нүгэл цаашаа. Ямар уих-д муу юм бүхэн байх ёстой биш.
Jargal [66.181.160.xxx] 9 сар
Ene bid 2 davhraa hiilgej yadag bainaa. Umnuus ni ichih yum.
Happy [66.181.176.xxx] 9 сар
Хееркен байгаа буз!
Зочин [66.181.180.xxx] 9 сар
Нүд мүд нь жоонийчихоод хаашаа ч царайтай юм бэ дээ
Дашдорж [66.181.161.xxx] 9 сар
Жинхэнэ пялдагаджээ хахаха
Зочин [202.9.41.xxx] 9 сар
Ene hamar kkk
zochin [202.70.43.xxx] 9 сар
ene ix xurliin gishvvn. Battumuriin Tespetrolum gedeg kolonk yaxaaraa benzinii vniig ingej xuurugduud bnaa 1l 92benzin 1680 tug bolcon bna xamgiin ix vne nemdeg gazar bolcon arga xemjee awaache
Зочин [202.9.41.xxx] 9 сар
УИХ-ЫН ГИШҮҮН Б Баттөмөрөөс гоо сайханыг мэсээр засагчид уучлалт гуймаар юм. Хархаар инээд хүрээд байха юм
ЗОЧИН [27.123.214.xxx] 9 сар
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДДАГАА МӨН БАРИМТГҮЙ МЭДЭЭЛЭЛ БИЧДЭГЭЭ АЛЬ АЛЬ НЬ БОЛИОД ЭРДЭНЭТИЙН 51% ИЙГ ХААНА БАЙГААГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ДУУЛИААР БАЙНА ШҮҮ .МАН ЭРДЭНЭТИЙН 51% ИЙГ ЧАЛКО Д ЗАРЧИХСАН ЮМ УУ???
ЗОЧИН [27.123.214.xxx] 9 сар
СОНГОГДСОН ТОЙРОГТОО ЮҮ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО. УГААСАА Л СУРГУУЛИУДААС 500 МТ ТАМХИ ЗАРНА ГЭСЭН ХУУЛЬ ЧИНЬ ХЭРЭГЖИЖ БАЙГАА НЬ ХЭЦҮҮ Л ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ.
Н [203.91.115.xxx] 9 сар
Архины хатуу хуультай болох хэрэгтэй архи авто осолоос болж маш их хүн үхэж байна даа
Zochin [103.57.93.xxx] 9 сар
khevlel medeelliinkhen uuchlal guisnaar asuudal shiidegddeg baij taarakhgui.Khariutslaga khuleekh yostoi shuu.
Зочин [59.153.115.xxx] 9 сар
Залуудаа царайлаг байсан бүсгүй сайхан хэвээрээ байна даа
зочин [202.9.42.xxx] 9 сар
Хууль санаачлана гэдэг гишүүдийн хийх ёстой ажлых нь нэг хэсэг.тийм болохоор юунд ингэж их мөнгө өгдөг юм бэ.тэртэй тэргүй гишүүд чинь баян хүмүүс.улс ядуу бна гэчихээд хэрэгтэй хэрэггүй олон янзын хууль санаачилсан болж мөнгө цохиод.өгөх шаардлага бдаг юм бол 20 с буулга.Энэ гишүүд дэндүү шуналтай юм
Зочин [66.181.190.xxx] 9 сар
Энэ их хуралд ашиг хонжоо хардаг гишүүд олон.Энэ Баттөмөр нөхөр бас Тэс пeтролиумын шатахууны газартай.Шатахууны хомсдол энэ нөхөртэй ч холбоотой
Зочин [122.201.22.xxx] 9 сар
20 Сая төгрөг авах гээд л. Цалин, гишүүний тэрбум нь багадаад л.
Zochin [27.123.214.xxx] 9 сар
Тамхинаас болоод байна уу? Улаанбаатарын Агаарын бохирдлоос болоод байна уу?
Зочин [139.5.218.xxx] 9 сар
Уучлал гуйх яахав.Хууль санаачилсан гэж 20.0 сая төгрөг авдаг чинь ард иргэдийн эгдүүцлийг төрүүлж байгаа шүү
УИХ гишүүн Б.Баттөмөр [66.181.181.xxx] 9 сар
малаас уучлал гуйгаад яахав дээ. гэхдээ л баярлалаа