ШИМ ТЭЖЭЭЛ гэж юу вэ?


5 жил

 Бидний ажиллах чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёрхон үгтэй шууд хамааралтай. Шим тэжээлийг бид хоол хүнснээс авдаг ба уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдаг.

Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь  хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг. Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал.

Зайлшгүй шаардлагатай амин дэм буюу Витамин A, B, C, Д, E, K, антиоксидант,  кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодисууд нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг.

Дээрх бүх шим тэжээлийг зохих хэмжээгээр нь, тогтмол авч байж эрүүл хооллож, эсэн мэнд урт удаан наслах учиртай. 

 

Шим тэжээл  ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 2017 онд хийгдсэн “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-р судалгаанд эрүүл бус хүнсний хэрэглээ 6-11 насны хүүхдийн дунд нилээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэж байна гэсэн үр дүн гарсан. Мөн нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байгаа нь ирээдүйд зүрх судасны өвчин улам ихээр нэмэгдэх хандлагатайг харуулж байна.
 
 
 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [192.168.8.xxx] 3 сар
Гарчиган дээрх шигээ мэдээлэл оруулаач
Urangoo [192.168.8.xxx] 3 сар
iltgel bichhed amar bailaa
Зочин [192.168.8.xxx] 1 жил
Гөлөг
Алтаннур [192.168.8.xxx] 2 жил
Маш сайн баярлаалаа
Дөлгөөн [122.201.31.xxx] 3 жил
Биед ороод яаж задардаг бэ ингэж үү 1гр уураг-4ккал 1гр өөх тос 9ккал 1 гр нүүрс ус - 4ккал 1гр уураг -4ккал
Алтанцэцэг [202.9.40.xxx] 4 жил
чухал мэдээлэл ба баярлалаа
энхнаран [185.13.106.xxx] 4 жил
одоо л мэдэж авлаа
гүнжидмаа [103.26.195.xxx] 4 жил
их хэрэгтэй мэдээлэл байна