Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг нэмж байгуулна


6 жил

Засгийн газар 2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хамт өргөн барьсан юм. Үүний нэг нь эрүүл мэндийн даатгалын санг шинээр байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хувааж хоёр агентлаг болгох юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ дээрх саналыг дэмжлээ.

Ингэснээр 2018 оноос Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулж Эрүүл мэндийн сайдын эрхлах асуудлын хүрээнд ажиллуулахаар болж байна.

Шинээр агентлаг байгуулснаар зардал нэмэгдэхгүй гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт одоо эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж буй 90 албан хаагчийг салгаж Эрүүл мэндийн ерөнхий газарт ажиллуулах юм байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтдаа одоогийнхоо байранд үйл ажиллагаа явуулах ажээ.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү