Өнөөдөр болох үйл явдал


6 жил

09:30 цагаас Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж мэдээллэж, иргэдийнхээ санал хүсэлт болон үзэл бодлын сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилготой

10 цагт МҮЭХ-ны ээлжит XXII их хурал өнөөдөр МҮЭСТО-нд эхэлнэ.

 11 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын ахмадууд болон эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөлтэй уулзана. Уулзалт Төр засгийн үйлчилгээний "Элит" төвд болно.

15 цагт Газар зохион байгуулалт,геодези зураг зүйн газарт Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлүүдээс гарах арга замууд хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт зөвлөх инженерүүд,эрдэмтэд,Хот төлөвлөгч, Инженер-эдийн засагчид, мэргэшсэн архитекторууд оролцоно.

14.30 цагаас Бээжин хотод зүрхний төрөлхийн эмгэгээ үнэ төлбөргүй эмчлүүлж хагалгаанд ороод ирсэн 10 гаруй хүүхдүүд бээжин-улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирнэ. Тэд БНХАУ-ын нэг зам нэг бүс хэмээх төрийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг хүртсэн хүүхдүүд юм. Энэхүү үйл ажиллагааг хятадын улаан загалмай болон МУЗН хамтран зохион байгуулж байна. Мөн зүрхний өвчнөөр шаналж буй хүүхдүүдийг эмчлүүлэх боломжийг энэ үеэр мэдээлэх болно. Одоо дахин 40 гаруй зүрхний эмгэгтэй хүүхэд эмчилгээнд явах боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү