Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Өлсөж ундаасна


6 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 20. Буд гараг. Хэрцгий охин одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх     
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй   
                          Суудал: 
Төмөр          

Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Өлсөж ундаасна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Алс хол арилжаа наймаанд явах, сувилалд, курс эмчилгээ хийлгэхэд тохиромжтой өдөр. Бусдыг бага зэрэг баярлуулахад ч мөнгө бүү хайрла. Санхүүгийн асуудалдаа болгоомжтой нямбай ханддагийнхаа ачаар богино хугацааны дараа хангалуун амьдрах мөнгө хуримтлуулж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглах өдөр. Таны амьдралын үнэт зүйлсийг ангилж, мөн өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрж хайна. Хүнд хэцүү хөдөлмөр, тэмцлийн ачаар олонх нь жинхэнэ нэр алдрыг олж авна. Зорилгодоо хүрэхэд бүх арга хэрэгсэл тохирохгүй. Эргэн тойрныхныхоо авьяасыг ашиглахдаа тэдний сэтгэл санаа, хэрэгцээг үл тоогч царай бүү гарга.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олуулаа хамтран бүтээх ажил төрөлд бүтэмжтэй өдөр. Дотныхоо хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхолд автана. Энэ нь удаан үргэлжлэхгүй боловч тааламжтай дурсамж үлдээнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлаа төлөвлөхөд сайн өдөр. Санаа нэгтнүүдийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо бодит баримтанд тулгуурлан хамгаал. Нөхөрсөг харьцаагаа бэхжүүл. Мөн ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруул. Эмэгтэйчүүд сэтгэлийн хэт хөдөлгөөнд орсноос болж өвдөхөөс сэргийл.


АРСЛАН (7/23-8/22)   

Хамтран ажиллах хэлхээ холбооны өдөр. Ажил хэргийн түншлэл мөн амжилттай байна. Харьцаа, буцаж ирэх сэтгэлийн цэнгэлээрээ бахарх. Баяр баясгалантай байж, өдөр тутмын амьдралын хүнд хэцүү байдлаас саатуулж байгаа зүйлд гол анхаарлаа хандуул.


ОХИН (8/23-9/22)

Осолтой хүнд өдөр. Үл ялих зүйлд сатааралгүй гол зүйлдээ анхаар. Ажил дээр асуудал үүсч, гаргасан алдаагаа засах гэж цагаа барна. Биеийн хүч зарцуулах ажил бүү хий. Олуулаа байхаас зайлсхий. Хулгай, гал түймэр гарч магадгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од эрхэсын байдлаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлнэ. Ганцаарчилж уран бүтээл туурвихад тааламжтай өдөр. Олон хүн цугларсан газраас хол бай. Хэмнэлт гаргах гэж нарийн байх хэрэггүй. Авсан бэлэг тань зорилго, зардлыг тань нөхөхгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Түншүүдийн тусламжаар материаллаг байдал сайжирна. Урьд гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотойгоор таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц дээшилнэ. Арилжаа наймаанд явах асуудлыг дараа долоо хоног хүртэл өөрөөр хэлбэл сайн цаг иртэл хойшлуул.


НУМ (11/22-12/21)

Хэд хэдэн хамтрагчаасаа салах хэрэг гарна. Зарим нь итгэл алдаж зарим нь урам хугалж, зарим нэг нь зүгээр л өөрөө яваад өгнө. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Юу ч болоогүй юм шиг сэтгэл хангалуун бай.


МАТАР (12/22-1/19)

Атаархлын өдөр. Мөнгийг хэрхэн амархан олж байгаад тань ойр тойрныхон атаархана. Үүнээс болж хамт ажиллагсад, дотны хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй. Цаг тухайд нь зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна. Зарим зүйлийг сайн нууцал.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр мөнгө цуглуулах, эхэлсэн ажлаа дуусгах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжтой байна. Та өөртөө яах уу гэсэн асуулт битгий тавь. Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр хүнд сургалтнууд танд төвөг удна. Татварын байгууллагынхантай та хэл амаа ололцоход хүнд байх болно. Албан тушаалаа хортойгоор бүү ашигла. Чирэгдэл бүү учруул. Татвараа хугацаанд төл. Өнөөдөр хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү