Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн хүйтэн


6 жил

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,12-нд ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9,12-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү