Б.Саранхүү ДАШТ-ний “Абсолют” цомын эзэн болжээ


6 жил

      ОХУ-ын Москва хотод 2017 оны аравдугаар сарын 24-29-ний хооронд WRPF холбооны RAW пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээнд Хэнтий аймгийн залуу тамирчин Б.Саранхүү залуучуудын -75кг жинд өрсөлдөн мөнгөн медаль, хэвтээ шахалтын төрөлд алтан медаль, залуучуудын бүх жингийн абсолютаар гуравдугаар байрт орж “Абсолют” цомын эзэн болсон байна.

Мөн уг тэмцээнд манай улсаас оролцсон ах дүү Ш.Бямбатогтох, Ш.Ариунбаатар, Ш.Алтанбаганa нар төрөл, жин бүртээ түрүүлэн аварга, хошой аварга болцгоожээ. Ах дүү гурван аваргын аав нь Хэнтий аймгийн Дархан сумын харьяат аймгийн хурц арслан Ц.Шаравдорж ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү