“Цас цэвэрлэх” бүх нийтийн аян Баянзүрх дүүрэгт эхэллээ


6 жил

Нийслэлийн хэмжээнд цас ихээр орж халтираа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга шуурхай хуралдаан зарлаж холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгч ажиллалаа. Энэхүү хуралдаанд дүүргийн Цэргийн штаб, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Нийтлэг Үйлчилгээний газрууд, хороодын Засаг дарга нар оролцсон юм. 
Дүүргийн Засаг дарга бүх нийтийн “Цас цэвэрлэх” аяныг эхлүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг шуурхай бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Энэхүү аянд дүүргийн харьяа хэлтэс албад, хороод, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг оролцож ойр орчмын 50 метр талбайн цасаа цэвэрлэхийг уриалсан юм. 


Мөн энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их аваар осол гарч, халтираа гулгаа үүсч буй газрын судалгааг яаралтай гаргаж холбогдох албаны хүмүүст өгөхийг Замын цагдаагийн хэлтэст үүрэг болгов.

Аяны үйл явцад дүүргийн ЗДТГ-аас бүрэн хяналт тавих учир иргэн, аж ахуй нэгж байгуулагыг “Цас цэвэрлэх” бүх нийтийн аянд идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү