МҮЭХ-ны их хурал маргааш эхэлнэ


6 жил

МҮЭХ-ны ээлжит XXII их хурал маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг их хурлаар МҮЭХ-ны удирдлагуудын өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайланг сонсч, тус холбооны стратеги, дүрмийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн МҮЭХ-ны Хяналтын хорооны илтгэл, Санхүү, аж ахуйн газраас хийсэн ажлын тайланг сонсч үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

Түүнчлэн уг их хурлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар, Монголын эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ.

МҮЭХ-ны их хуралд орон нутаг, нийслэлийн 36 гишүүн байгууллагын 285 төлөөлөгч оролцох юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү