Д.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх ёстой


6 жил

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Бид 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага тавьж байна. Статистикийн мэдээллээр улсын дундаж цалин 966 мянган төгрөг гэж зарласан. 180 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин улсын дунджаас 239 мянган төгрөгөөр бага байна. Хуульд заасан цалингийн шатлалын дагуу цалинг нэмэгдүүлэх шаардлагатай.

Элдэв янзын урамшуулал гэж далд утгаар 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөж байхын оронд хуулийн дагуу Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх шаардлага үүсээд байна.

Тиймээс Засгийн газар ОУВС-тай манай улсын хууль ийм юм гэж цалинг 10 хувиар нэмэх асуудлаа зайлшгүй тавих ёстой гэж үзэж байна. Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан батлах ёстой гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү