Ерөнхий сайд Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулна


7 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт юм. Энэхүү хөтөлбөрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны арван нэгдүгээр сард УИХ-аар батлуулж байлаа. Түүнээс хойшхи нэг жилийн хугацаанд хөтөлбөр хэрхэн үр дүнгээ өгснийг Ерөнхий сайд үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон нь энэ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
  2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  3. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар”.  
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү