Сүхбаатар дүүрэг хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байртай болно


7 жил

Сүхбаатар дүүргийн Засаг дарга дүүргийн хэмжээнд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн хамгаалах байртай болох асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болжээ.

Өчигдөр Засаг дарга Х.Болормаа дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Ингээд хамгаалах байр байгуулахтай холбогдох судалгааг гаргаж танилцуулахыг дүүргийн Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргад үүрэг болгожээ.

Нийслэлийн хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв” Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлдэг. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү