ЦЕГ-ын дарга С.Баатаржавын томилгоо


7 жил

Цагдаагийн байгууллагад ээлжит томилгоонууд хийгдлээ. Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын даргыг сольсон. Тодруулбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ.

Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томиллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
B [218.100.84.xxx] 7 жил
Zuv bicheech ee...bayngol bish..nalaihiin hurandaa pvrevtsogtiin hvv enhbayar geed zuv ch bichij chadahgui medee bichih hereg bn u