Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 13. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх    
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй  
                          Суудал: 
Уул         

Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувиа хичээсэн байдал гаргах өдөр. Зарим хүмүүсд эд хөрөнгө зөвхөн өөртөө зориулж бусдыг өөрийн сонирхолд ашиглахыг хичээнэ. Ингэснээр та зөвхөн сэтгэл санааны өрөөр зогсохгүй мөн эд материалын ч өртэй болон үлдэж болзошгүй. Энэ тухай сайтар бод.


ҮХЭР (4/20-5/20)

Таны сэтгэл хоёр хэсэгт хуваагдмал байна. Та өөртөө шударга байна уу энэ бүхэн гэсэн асуулт тавина. Таныг ойлгодог хүн байгаа шүү. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуул.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та түр амсхийж, завдахгүй байсан ажлаа хийх болно. Зугаа цэнгэл хөөцөлдөх гэж яарсны хэрэггүй. Гэвч уран бүтээлээ хийж, шинээр сонирхолтой хүмүүстэй танилцаж болно. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд зүйрлэшгүй таашаал өгнө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлын түншүүд хайртай хүмүүстэйгээ энэ өдөр маргалдахаас болгоомжил. Өөрсдийн эрч хүчийг чухал хүмүүст харуул. Эс тэгвээс дээд албан тушаалтантайгаа зөрчилдөнө. Цаашдын ажлаа бодон ойр дотныхоо хүмүүс болон найз нөхөддөө анхаарал тавь.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр таны арилжаа наймааг ивээж байна. Наймаа хийж сур. Энэ нь таны хувьд амин чухал зүйл тань болно. Та өөртөө болоод хамт ажиллагсдадаа бүрэн итгэлгүй байснаас болж санхүүгийн ажиллагаандаа алдаа гаргаж болно.


ОХИН (8/23-9/22)

Холбоо, зөвшилцөл байгуулахад тааламжтай өдөр болохоор гэрээ хэлэлцээрүүдэд зоригтойгоор гарын үсэг зур.Мөнхийн үнэнийг ухамсарлах, оюун санаагаа хөгжүүлж, цэвэрлэхэд таатай. Хуучин алдаануудаа засах, хөнгөмсөг байдал, шунал уур хилэнгээсээ татгалзах боломжийг олгож байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд. Орлого багасна. Цалин хөлсөндөө сэтгэл дундуур байна. Шинэ эерэг өөрчлөлтүүд гарч таныг арилжаа наймаа болон томилолтоор явахад хүргэнэ. Арилжаа наймаанд явбал ажил бүтэмжтэй. Танихгүй хүмүүсээс зайгаа барь.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олонх хилэнц нь амьдралаа эрс өөрчлөх босгон дээр зогсож байна. Турш, хай, судал. Дотны хайртай хүмүүсийн харьцаа болон амьдралаас ташаал ав. Аз таны талд байна. Эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Өрөө талж, бэлэг өгөх, өгөөмөр сэтгэл гаргахад сайн.


НУМ (11/22-12/21)

Танд барьж тогтоох аргагүй араатны эрч хүч дотор тань бий болсон мэт санагдана. Цаг зав зарцуулахад хүндрэлтэй ч тийм их хязгааргүй боломжууд бий болсныг ашиглана. Гэхдээ хүсэл шуналынхаа боол бүү бол. Өөрийн энергийг зөв гольдрилд нь оруул. Гэвч ямар нэг чухал зүйл хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Хариуцлага болон бусад асуудлуудаас хөндийрөхийг битгий оролд. Зарим зүйлийг жам ёс үйлийн үр гэж хүлээн ав. Бурхан шүтдэг хүмүүс сэтгэлийн тэвчээртэй байдаг. Үүргээ биелүүлж хэрүүл маргаанаас зайлсхийж сайхан уур амьсгал бий болгоно.


ХУМХ (1/20-2/18)

Таны амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Энэ нь ямар ч ажлаа хэт оролдлого гаргалгүйгээр дуусгаж чадахыг харуулна. Хуучин өрөө төлж, хэрэггүй холбоогоо тасал. Номын сан, бичгийн шүүгээгээ цэгцэл. Аливааг асуудлыг хэт дэвэргэх хэрэггүй. Орой дааврын үйл ажиллагаа идэвхжинэ.


ЗАГАС (2/19-3/20)

Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, цэвэрлэ. Өдрийн хоёрдугаар хагаст үзэл бодлыг чинь өөрчлөх танилтай учирна. Сэтгэл санаа чинь эргэн тойрны хүмүүст чинь нөлөөлнө. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Таны даалгавар бохир санаа сэдлээ цэвэрлэхэд оршино.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү