Уулчдын дурсгалыг хүндэтгэн 1000 зул өргөнө


7 жил

     Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэн энэ бямба гаригт буюу энэ сарын 4-нд мянган зул өргөхөөр болжээ.
Монголын үндэсний уулчдын холбоо, Монголын уулын аяллын клубуудын холбоо зэрэг уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн Сүхбаатарын талбайд 17.00 цагаас олон нийтийг хамарсан зул өргөх ёслолыг зохион байгуулах юм байна.
Мөн энэ өдөр 11.00 цагаас "Богд хан" амралтын гэр рестораны гадаа цугларч алхалт хийх аж. Дээрх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл хийж, төлбөр авахгүй юм байна.

Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтөлбөр

11:00 "Богд хан" амралтын гэр рестораны гадаа цугларна
11:10 Алхалт эхэлнэ
13:00 "Дугуй цагаан" дээр цугларах -Хүндэтгэлийн үйл ажиллагаа
13:40 Хүндэтгэлийн ажиллагааг хааж буцах
17:00 Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан зул өргөх ёслол болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү