Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


7 жил
  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс байгаль орчноо хамгаалах асуудлаар төр засагт шаардлага тавьж мэдэгдэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Шүүх хуулийн байгууллага, шударга бус хуульчдын буруугаас хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
  3. “Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис зочид буудалд 09.00 цагаас эхэлнэ.
  4. 11.00 цагаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр" сэдэвт хэвлэлийн бага хуралтай.
  5. Улаанбаатар цэвэр агаар төслөөс хэрэгжүүлж буй "Дулаалга аян"-ы хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 38 дугаар цэцэрлэгийг барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн, дулаан алдагдлыг бууруулж байгаа юм. 10.00 цагт тус цэцэрлэгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгнө. Хотын дарга, удирдлагууд оролцоно.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржийг сайн дураараа огцрохыг шаардаж хэвлэлийн хурал зарлалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү