Үс засуулбал өвчин эмгэг ирнэ


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арваннэгдүгээр сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 12. Буд гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, хар луу өдөр.

                          Барилдлага: Рашаан   
                          Шүтэн барилдлага
: Авахуй 
                          Суудал: Ус
       

Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Аль ч насны хонийхон ажилд бүрэн дарагдаж, үүрэг улам нэмэгдэж зугаа цэнгэлд зарцуулах цаг зав бараг гарахгүй. Энэ нь ч сайн хэрэг. Ажилгүй суух нь таныг зугаа цэнгэл хөөж, таагүй явдалд орооцолдох шалтгаан болно.


ҮХЭР (4/20-5/20)

Эхэлсэн ажлаа тал дунд нь хүргээд орхичихолгүй, зорилгодоо тууштай тэмүүлбэл амжилтанд хүрнэ. Олуулаа бужигнасан газраас хол бай. Хүний муу нөлөөнд автаж болохгүй. Харин сайн түншүүдээсээ тасралтгүй суралцвал амжилт ойрхон байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр олон хүмүүс хайртай хүндээ хэт хүчтэй татагдах боловч энэ нь баяр баясгалангаас илүүтэй шаналал зовлон авчирна. Ихэнх ихэр нь санхүүгийн сүйрэлд орохоос сэргийлж арга хэмжээ авах хэрэг гарна. Гол арга зам нь хяналт сайн тавих байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Идэвхи өндөр байж мөнгөн орлого ихсэнэ. Амьдрал чинь өөдрөг болно. Мэлхийнхэн өөрийн байр суурийг эзлэж сурна. Та уран бүтээлээ барьж авбал хийсэн бүхэн тань урлагийн жинхэнэ бүтээл байх болно. Ирээдүйгээ зоригтой хар. Шинэ хүнтэй танилцаж магадгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Санаа нэгтнүүдээсээ хамгийн үнэт туслалцааг хүлээн авна. Тэд таны бизнесийн ивээн тэтгэгчид мэт дэмжиж судалгаа болоод мэдээлэл олоход тань тусална. Та тэдэнд хэмжээнд нь таарсан хариу барь. Эс тэгвээс тэднээс хараат байдалд орно.


ОХИН (8/23-9/22)

Энэ онд гэр бүл болоход тохиромжтой өдрүүдийн нэг. Та сайхан сэтгэлтэй, өөрийг тань ойлгодог, эцэг эхээс тань дутуугүй халамжилдаг амьдралын ханьтай болох төлөвтэй. Гэвч та зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзсээр байгаа болохоор үүнийг одоо ухаарахгүй байх


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шагнал эсвэл өөр бусад урамшуулал таныг хүлээж байна. Худалдааны ажилтнууд ихээхэн ашиг олно. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санаа, уур амьсгал сайн байна. Та адал явдалд бэлэн байгаа бол гэнэт ямар нэгэн ер бусын зүйл болбол бүү гайх. Харин амьдралаа олон өнгөтэй болгох боломж олдсонд баярла.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Дүн шинжилгээ хийх өдөр. Өнөөдөр та болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож чадна. Өөрийн дутагдалтай сул талуудаас ангижрахад таатай. Хоосон мөрөөдөл, хэрэггүй хүсэл тэмүүлэл, ашиггүй мэдлэгээсээ сал. Өнөөдөр хуучин төлөвлөгөө, ажил хэрэг, харилцаагаа шинэчлэхэд тохиромжтой. Таны ажилд тааламжтайгаар нөлөөлөх үйл явдал тохиолдоно.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр төлөвлөсөн аялал мөнгөний ихээхэн зарлагатай давхацна. Алс хол аяллаар явахадаа таагүй нөлөө бүхий гадаадын иргэн эсвэл танихгүй нутгийн иргэдэд өөрийн санхүүгээ даатгах гэж бүү яар, гадаад явах аяллаар явах тасалбар худалдан авахаа хойшлуул.


МАТАР (12/22-1/19)

Удирдлага ба түншүүдтэйгээ харьцаагаа сайжруулахад тохиромжтой өдөр. Од эрхэс энэ ордныхонд өнөөдөр дотны хүмүүс нь туслана гэж зааж байна. Танд найдвартай бат бөх ар тал хэрэгтэй болно. Бэрхшээлийг ганцаар сөрснөөр амжилт олохгүй.


ХУМХ (1/20-2/18)

Түншүүд ба хамтран ажиллагсдадаа сонгохдоо эхнээс нь нямбай ханд. Таны өөртөө болон эргэн тойрныхондоо тавих шаардлага өндөр байх ёстой. Хуучин амраг болон муудсан түншүүдтэйгээ харьцаагаа дахин сэргээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Хэрэгцээгүй зүйлээс татгалзаж, цэвэрлэ. Өдрийн хоёрдугаар хагаст үзэл бодлыг чинь өөрчлөх танилтай учирна. Сэтгэл санаа чинь эргэн тойрны хүмүүст чинь нөлөөлнө. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Таны даалгавар бохир санаа сэдлээ цэвэрлэхэд оршино.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү