Солонгос улс руу нэг талдаа 250 мянган төгрөгөөр зорчих боломжтой болов


7 жил

    Монголын хамгийн анхны хямд өртөгт авиа компаниудын нислэгийн тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчиддээ хүргэдэг Z24 компанийн 3 жилийн баяр 11-р сарын 5-нд тохиож байгаатай холбогдуулан бэлгээ задалж буй талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.

Тодруулбал Солонгос улс руу 100 доллар буюу ердөө 250 мянган төгрөгөөр нэг талдаа зорчих боломжийг олгож буй гэнэ. Энэхүү нислэгийг Солонгосын Easter Jet  нислэгийн компанитай хамтран хийхээр болсон ба хаана ч байхгүй энэхүү бэлгийг эхэлж бүртгүүлсэн 180 хүнд өгөх тул яарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Уг нислэг 11 сарын 10-нд Монголоос Солонгос руу нисэж, 11-р сарын 12-нд Солонгосоос Монгол руу ирэх нислэг юм байна. 

Мөн 11-р сараас "Low Cost Carrier" буюу хямд өртөгт нислэлийг санал болгож байгаа 80 орчим нислэгийн тийзийг хамгийн хямдаар захиалах боломжтой. Тэд  өнгөрсөн хугацаанд шинэ салбаруудаа нээж Хэрлэн Плаза болон Зайсан дахь Будда Вистад шинээр салбаруудаа нээснээс гадна олон улсын зах зээлрүү нэвтэрч Хонг Конг, Сөүлд салбараар өргөтгөн ажиллаж байна.  Цаашдаа АНУ, Сингапур, Тайланд зэрэг улсуудад салбаруудаа нээхээр ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү гурван жилийн хугацаанд зургаан ажилтантай эхэлж байсан  байгууллага одоо 60-аад ажилтантай Улаанбаатар гурав, олон улсад хоёр салбартай болжээ. 

Эх сурвалж: Өнөөдөр.мн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
бат [218.100.84.xxx] 7 жил
Хаяг утсаа