09.00 цагаас "Корпорэйт" зочид буудалд ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй "Хамтын ажиллагааны бодлого, чиглэл" зөвлөлдөх уулзалт эхэлнэ.

10.00 цагаас Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Монголын хүүхдийн ордонд Монголбанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

11.00 цагаас “Live conference center”-т Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг шаардаж иргэн Б.Энхболд өлсгөлөн зарлах болсон талаараа мэдээлэл хийнэ.

17.00 цагаас Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын нээлт Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагаас Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох санаачлагын талаар “Цахим хадлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийнэ.

11.30 цагаас “Z24” компани ирэх сарын 10-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд хамгийн хямд үнээр буюу 100 доллараар нислэг үйлдэх болсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Монголын үндэсний олимпийн хорооноос ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл өгнө