"ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД" МУСК дэлхийн кино болж Оскар авахад ойрхон байна


7 жил

    IMDb буюу Internet Movie Data Base сайт 2018 оны Америкийн кино урлагийн академийн дээд шагнал гардуулах “Оскар” наадамд нэр дэвших эрхээ авсан 92 кинонд үзэгчдийн дунд санал асуулга явуулж байгаа юм. Энэ санал асуулгад одоогоор Монгол найруулагч Доржийн Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 9.2 оноогоор 92 киноноос эхний 4-р байранд явж байна. 


IMDb буюу Internet Movie Data Base сайт бол дэлхийн киноны хамгийн том сан хөмрөг бүхий сайт бөгөөд энэ сайтад мэдээлэл нь тавигдсан кино уран бүтээлч, кино нь дэлхийнх боллоо гэж үздэг.

Найруулагч Доржийн Золбаяр / Zolbayar Dorj /, “Монгол фильм групп”-ийн уран бүтээлчдийн 2012 онд бүтээсэн Аравт /Genghis: The legend of the Ten/ кино анх энэхүү сайтаар танилцуулагдаж дэлхийд танил болж байсан юм. Харин одоо тэрээр “Чингисийн хүүхдүүд” /Chingisiin huuhduud/ киногоороо “Оскар” наадамд өрсөлдөж байна.

Монгол найруулагчийн, монгол бүтээлийг дэмжиж та http://www.imdb.com/title/tt5858514/IMDb-ээр орж саналаа өгөөрэй. Монголчууд бидний өгөх санал монгол кинонд “Оскар” авч ирэх боломжтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
занзин [192.168.8.xxx] 1 жил
гоё