Нийтийн тээврийн нэг сарын хугацаанд үргэлжилсэн болзолт уралдааны шилдгүүд тодорлоо


7 жил

     Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

 


Тус уралдааны дүнгийн хурлыг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулж салбарын шилдгүүдээ шалгарууллав. Тус хуралд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хороолол хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, “Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Наранмандах нар оролцсон юм. 


Уг уралдааны тэргүүн байрыг Тэнүүн Огоо гуравдугаар бааз ХХК, II байрыг Мяралзаа ХХК, III байрыг ДЮЦ ХХК, Тусгай байрыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, НЧБ ХХК, СУТАЙН БУЯНТ ХХК эзэлсэн юм.

Харин такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байр,” ЦББ” ХХК III байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа.


Мөн тус дүнгийн хурлын үеэр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа 22 жолоочид Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасан юм хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү