Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байна


7 жил

омуугийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар ээлжийн вакцин ирсэн бөгөөд дараах 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхэд хамрагдана.

Агаарын бохирдол ихтэй газар байрладаг, өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45 мянган хүн/тун вакцинаар дархлаажуулах юм.

 

Өвөл томуугийн дэгдэлт их гардаг, ба нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Үүнээс сэргийлэхийн тулд дархлаажуулах ажлыг хийж байна. Эхний ээлжинд АНУ-ын дэмжлэгтэйгээр 50 мянган хүн тун вакциныг авч дархлаажуулалтын ажлыг эхлээд 7 хонож байна. Вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хийж байгаа бөгөөд иргэдийн хамрагдалт сайн байна.

Харин өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Цаашид 120 мянган хүн/тун вакциныг хүлээн авна” гэж Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад 10 мянган төгрөгөөр хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцины үнийг зөвхөн зардлын үнээр хийж байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү