Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн


7 жил

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 27-ноос 28-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10-р сарын 27-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17 цагт -6 хэм, 20 цагт -8 хэм хүйтэн байна.


 
2017 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур  тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 10-12 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-наас 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи  30-наас 11 дүгээр сарын 01-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү