Замын цагдаагийн албан хаагчдийн шилдгүүд тодорлоо


7 жил

   Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгж тэдний алба хаагчид бүтэн жилийн турш мэдлэг, мэргэжлийн ур чадвар, урлаг, спортоор хоорондоо өрсөлдөж өнөөдөр /2017.10.27/ шилдгүүдээ тодрууллаа.

Тус албанаас 36 дахь жилдээ зохион байгуулж буй "Чадварлаг хамт олон" цогцолбор тэмцээн энэ жил 
1. Шоу энтертайнмент
2. Биеийн тамир, спортын уралдаан тэмцээн
3. Албаны шуурхай бэлэн байдлыг хангах тэмцээн гэсэн нийт бүлэгт зохион байгуулагдаж тэмцээнд тус албаны нийт 19 харъяа газар, хэлтэс, нэгжийн 11 баг тамирчид мэдлэг, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, биеийн хүчээр өрсөлджээ.

Жилийн турш зохион байгуулагдсан эдгээр тэмцээнүүд нь Өвлийн спортын наадам, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөлбөмбөг, Караоке дуу , Жүжигчилсэн шоу тоглолт, Яг түүн шиг шоу , Албаны шуурхай бэлэн байдлыг хангах гэсэн нийт есөн төрөлд өрсөлдөн нийлбэр дүнгээр:


Гутгаар байр : Цагдаагийн дэд хурандаа Г.Бямбадорж даргатай Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон
Дэд байр: Цагдаагийн хошууч Н.Ганбат даргатай Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон
Тэргүүн байр: Цагдаагийн хурандаа Ц.Ариунболд даргатай Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олон тус тус шалгарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү