Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


7 жил
  1. 09.00-18.00 цагт “Төлөөлөгчийн манлайлал” сургалт Holiday Inn Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар хэвлэлийн хурал зарлалаа
  3. 10.00-12.00 цагийн хооронд Монголбанкны Б байрны 5 давхрын хурлын танхимд Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно.
  4. 2017 оны есдүгээр сарын 01-нээс Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд 11.40 цагт болно.
  5. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын танхимд 09.00 цагаас “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал болно.
  6. Улаанбаатар хот үүсч хөгжсөний 378 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбай дээр 12.00 цагаас эхэлнэ. 
  7. Монголын Хүүхдийн Урлан бүтээх Төвд 16.00 цагт "Орд арт" галлерейн албан ёсны нээлт болно.
  8. МҮЭХ-ноос 11.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж, Улсын гурван талт хэлэлцээрээр цалингийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар болон тэмцлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр болсон талаар мэдээлнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү