М.Цанлиг чөлөөтийн ахмадын дэлхийн аварга боллоо


7 жил

Спортын мастер М.Цанлиг чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий сонгомол барилдааны В ангиллын 130 кг-д аваргаллаа.

Болгар улсын Пловдив хотод сонгомол, эрэгтэй чөлөөт бөхийн Мастеруудын 19 дэх удаагийн ДАШТ өчигдөр эхэлж 41 орны 600 гаруй ахмад бөхчүүд хүч үзэж байна.

Ахмадын ДАШТ өчигдөр эхэлж зодоглосон спортын мастер М.Цанлиг эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Финландын Хейки Жанне Харакангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын Иван Матековичийг 5:0 онооны харьцаагаар хожиж улмаар Энэтхэгийн Харандер Сингх, Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялж сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа.

Мөн өчигдөр сонгомол барилдааны В ангиллын 78 кг-ийн жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Ганбат нар жиндээ V байрт шалгарчээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү