Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах санал өргөн барьжээ


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон томилуулдаг юм. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас оронд нь ийнхүү УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа өргөн барьжээ. Харин Ерөнхийлөгчийн уг саналыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. 

Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах санал өргөн барьжээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү