“АХМАТ” КЛУБ ЦОМЫН ЭЗЭН БОЛЖ 90 МЯНГАН “НОГООН” ХАЛААСЛАВ


7 жил

      Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Кадыровын нэрэмжит цомын тэмцээн бямба гаригт Грозный хотод боллоо. Тэмцээнд ОХУ, Европын шигшээ, “Ахмат” клуб, Турк, Беларусь, Узбекистан, Кыргызстан, Казахстан улсын шигшээ гэсэн найман баг өрсөлдөв. Дэлхийн аварга Хетик Цаболов, Бекхан Гойгереев, дэлхийн дэд аварга Исраил Касумов, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, энэ жилийн Европын аварга Даурен Куруглиев тэргүүтэй шилдэг бөхчүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Ахмат” клуб цомын аваргаар тодорч, 90 мянган ам.долларын эзэн боллоо. 

АВАРГЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
ОХУ-ын шигшээ баг - “Ахмат” клуб 2:6
57 кг : Артём Гебеков - Зелимхан Абакаров 4:4 
61 кг: Ислам Дудаев - Бекхан Гойгереев 12:2 
65 кг: Муршид Муталлимов - Ахмед Чакаев 1:2 
70 кг: Давид Баев - Исраил Касумов 0:11 
74 кг: Ахмед Гаджимагомедов - Хетик Цаболов 2:3
86 кг : Алихан Жабраилов - Даурен Куруглиев 0:3 
97 кг: Расул Магомедов - Тамерлан Расуев 1:2 
125 кг: Мурадин Кушхов - Анзор Хизриев 0:3

ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Европын шигшээ - Беларусь 6:2
57 кг: Георгий Вангелов - Димчик Римчинов (бэртсэн)
61 кг: Иван Гуйдя - Гусейн Шахбанов 8:3
65 кг: Магомедмурад Гаджиев - Азамат Нуриков 2:2
70 кг: Мурад Курамагомедов - Сурхо Рашитханов 11:0
74 кг: Зелимхан Хаджиев - Андрей Капач 5:1
86 кг: Збигнев Барановский - Омаргаджи Магомедов 3:0
97 кг: Магомедгаджи Нуров - Александр Гуштын 2:2
125 кг: Роберт Баран - өрсөлдөгч байхгүй

ТАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Узбекистан - Казахстан 5:3
57 кг: Махмуджон Шавкатов - Ернур Катабаев 2:3
61 кг: Аббос Рахмонов - Тимур Айткулов 2:7
65 кг: Сирожиддин Хасанов - Ильяс Жумай (барилдаагүй)
70 кг: Ихтиёр Новрузов - Нурлан Бекжанов 1:8
74 кг: Бекзод Абдурахмонов - Жигер Закиров 10:0
86 кг: Рашид Курбанов - Сакен Айтжанов 2:1
97 кг: Магомед Ибрагимов - Ералы Абдрашев 5:0
125 кг: Давит Мозманашвили - Даулет Шабанбай 4:0

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү