Дэлхийн бөхийн холбоо жингийн ангилалаа шинэчлэлээ


7 жил

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.

Залуучууд, 23 хүртэлх насны ангилалын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн ангилал мөн адил 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө.

Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүдийн 41-45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жин олимп хөтөлбөрт багтсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү