Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмааг томилжээ


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ. Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд амжсан улс төрийн болоод, төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм.

Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрээр барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, шинэ сумын төв төсөл, орон сууцны ипотекийн зээлийг ажил хэрэг болгосон гол хүн гэдгээрээ олон нийтэд танигдсан. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү