О.Үйтүмэн, М.Лхагвагэрэл нар Сахагаас хүрэл медалт хүртэснээр 1000 ам.долларын шагнал авлаа


7 жил

    ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсын «Триумф» спортын ордонд боллоо. Нийт 44 мянган.ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдөв.

    Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн юм. 86 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д  Үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэд  хүрэл медальтны 1000 ам.долларын шагнал хүртэнэ. Харин алт 2000, мөнгө, 1500 ам долларын шагнал авна.

Тэд Дмитрий Коркинийн нэрэмжит тэмцээнээс Монголын бөхчүүдийн 24, 25 дахь медалийг (нийт 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл хүртсэн) эх орондоо авчирлаа. 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
57 кг (32 бөх): 1. Николай Оклопков (ОХУ, Саха) 2. Тамир Гармаев (ОХУ, Буриад) 3. Арыйаан Тютрин (ОХУ, Саха), Тошихиро Хасегава (Япон) 
61 кг (27): 1. Виктор Рассадин 2. Эдуард Грегорьев 3. Егор Пономарев (бүгд ОХУ, Саха), Юлиан Гергенов (ОХУ, Буриад)
65 кг (30): 1. Юнус Эмамичогаи (Иран) 2. Дьулустан Булатов (ОХУ, Саха) 3. Мурад Нухкадиев (ОХУ, Красноярск), Даши Шарастепанов (ОХУ, Буриад)
70 кг (17): 1. Герман Устинов (ОХУ, Саха) 2. Хачатур Папикян (Армен) 3. Семен Терещенко (ОХУ, Хакасия), Черман Валиев (ОХУ, Алания)
74 кг (17): 1. Никита Сучков 2. Надирбег Хизриев (хоёул ОХУ, Красноярск) 3. Радик Валиев (ОХУ, Алания), Ахсарбек Гулаев (Словак)
86 кг (26): 1. Сослан Кцоев (ОХУ, Алания) 2. Александр Зеленков (ОХУ, Красноярск) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Камран Газемпур (Иран)
97 кг (11): 1. Юрий Белоновский (ОХУ, Красноярск) 2. Александр Гуштын (Беларусь) 3. Влад Караш (Румын), Магомедгажи Нуров (Македон)
125 кг (12): 1. Владислав Байцаев 2. Виталий Голоев (хоёул ОХУ, Алания) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол), Остап Пасенок (ОХУ, Кемерово)

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү