Дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна


7 жил

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай  үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан.

Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын хэмжээнд дотоодын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернет худалдаа буюу цахим хэлбэрээр ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Бизнес, худалдаа эрхлэгчид орчин үеийн гол хандалт болж буй сошиал медиа, цахим шуудан, ухаалаг гар утсаараа борлуулалт хийх, ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр цаг завгүй ажилладаг иргэд, хувь хүмүүсийн цаг хугацааг хэмнэх, ачааг цаг хугацаанд нь эрсдэлгүй хүргэх автотээврийн үйлчилгээний тээврийн бусад салбартай өрсөлдөх чадварыг сайжруулан, тээвэрлэлтээс гарах зардал, өөрийн өртгийг бууруулах ач холбогдолтой болно.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Нийслэлийн тээврийн газар, “Монгол шуудан” ХК, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Дөлгөөн дэлгэрэх” ХХК /Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн үйлчилгээ/, “Цахим борлуулалт” ХХК, “Наран туул” худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв”, “Барс” худалдааны төвүүд оролцож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү