Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна


7 жил

Дэлхийн Банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг 2017 оны 10 дугаар сарын 04-ний Лхагва гарагт 10:00 цагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.  Хэвлэлийн хурал МCS Плазагийн 4-н давхарт байрлах Дэлхийн Банкны оффист болно.

Энэхүү тайланд дэлхийн эдийн засаг, худалдаа сэргэж буй энэ үед Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдал, ирээдүйн төлвийн талаар цогц шинжилгээ судалгаа орсноос гадна эдгээр эрсдэл, эмзэг байдлыг даван гарахад шаардлагатай бодлогын зөвлөмжүүд багтжээ.  

Хэвлэлийн хуралд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти холбогдон бүс нутгийн төлвийн талаар ерөнхий танилцуулгыг хийж, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Жон Паскаль Нгану, Эдийн засагч Ш. Алтанцэцэг, Б. Даваадалай нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү